Хурдын Г.Отгонбаяр хэмээх энэ эрхмийг танихгүй мэдэхгүй хүн байхгүй. Өөрийн бий болгосон урлагийн алтан тайзан дээр гитараа барин манлайлах эрч хүч дүүрэн алхсаар тэр хорин жилийн турш үзэгчдийгээ уйдаагаагүй харин уяраасан.
Түүний зохиосон олон дуунуудыг манай үе үеийн хамтлаг дуучид дуулан түүгээр Монголын рок попын тэнгэрт од болон гялалзсаар ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ сайхан уран бүтээлч маань ирэх сард өөрийн бие даасан тоглолтоо хийж гэж буй гэнэ. Угтаа бол саяхан нижгэр болж өнгөрсөн төрийн соёрхолтын найран дээр цугласан олноос Отгонбаярын талаар яриа авч, нэвтрүүлэг бэлтгэж байсан нь энэ тоглолтын бэлтгэл байсан бололтой. Ямартаа ч Отгоо ахдаа болон түүний дууг шимтэн сонсож сэтгэлийн их цэнгэл баяр хүртдэг мянга мянган фенүүдэд нь баярын мэндийг уламжлая.
Сэтгэгдэл байхгүй байна