Цоомоо продюссер болох уу?

“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоог продюссер болсон гэх шуум дэгдээд байсан нь үнэн аж. Өчигдөр хаалтаа хийсэн “Хоёр буудлын ертөнц” гэх сонгодог жүжигээ тайзнаа тавьж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Анхны шинэ уран бүтээлийнхээ ард гарч , арын албыг сайн гүйцэтгэж гүйсэн Цоомоо тайзнаа ч гарч тоглоогүй билээ. Түүнийг тайзнаа гарахгүй болохоор хамтлагаасаа гарсан гэж шуугиж байсан. Тэгвэл жижигхэн Цоомоо тайзны ар урдуур гүйж продюссерийн үүргээ маш сайн биелүүлж, арын албаа 100% гүйцэтгэж явсан аж. Анхны уран бүтээл нь хэн бүхний сэтгэлд нийцсэн сайхан уран бүтээл хийсэн нь Цоомоогын хөлс хүчний үр дүн гэсэн шүү. Ингээд бие нь жижигхэн ч бэлчээр нь том гэдгээ харуулж хамтлагаа ч удирдаж, продюссераа ч хийгээд мөн ч гялалзаж байна шүү Цоомоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025