Сонгодог хөгжимд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг "Мемори поп оркестр”-ын тоглолт маргааш Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Завь” кафед, задгай тайзан дээр болох гэж байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэдэх мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн Мемори поп оркестрын уран бүтээлчид жил бүр тоглолт хийдэг уламжлалтай. Өдгөө “Мемори поп оркестр” нь 34 хүний бүрэлдэхүүнтэй болж мэргэжлийн чадварлаг хөгжимчдөөр бүл нэмж, үзэгчдийн хэдийнэ сонсох дуртай, хүсэн хүлээдэг томоохон тоглолтынх нь нэг болж чадсан юм.
Тоглолтын тасалбар 45,000 төгрөг бөгөөд таныг Италийн хөгжмийн зохиолчдын аялгуунд уяраах гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна