Монголын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн санаачилгаар зохион байгуулагдаж буй “Орон орны соёлын өдрүүд” хөтөлбөрийн хүрээнд Монгол-Италийн Боловсрол Соёл Судлалын Төв “Сонгодог Урлагийн Эх Орон” буюу Италийн соёлын өдөрлөг–2012-ыг 9-р сарын 16-ны бүтэн сайн өдөр 12 цагаас ҮСАХ-д зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь бүтэн өдрийн турш явагдах ба Мемори Поп Оркестрын тоглолтыг тус тус хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохиогдох болно.
Мөн тус өдөрлөгийн хүрээнд “Сэргэн мандалтын үеийн дүрслэх урлаг” сэдэвт үзэсгэлэн, чөлөөт хэлэлцүүлэг, “Би айхгүй” Италийн уран сайхны кино, ярилцлага, итали зайрмагийн худалдаа, итали амтат бялууны үзэсгэлэн худалдаа, итали үндэсний хувцасны үзүүлбэр, итали хоолны нээлттэй хичээл болон худалдаа, итали дууны караоке тэмцээн, “Итали боловсролыг дэмжих хөтөлбөр 2012-2013”-ын нээлт, итали үлгэрийн цаг “Буратино”, “Мемори” поп оркестрын тоглолт гэх зэрэг маш олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдоно. Та бүхнийг өргөнөөр оролцохийг урьж байна.
Сэтгэгдэл байхгүй байна