Аз жаргалтай Jennifer

Залуухан, халуухан  амрагтайгаа хөтлөлцөн гүйж, хаа ч  явсан  инээмсэглэн явах болсон дуучин Женнифер Лопезыг маш их аз жаргалтай байгаа гэдгийг хэвлэлийнхэн мэдээлж байна. Дуучин Марк Антонитой гэрлэж, ихэр хүүхэд төрүүлсэн Женнифер Лопезоос дахин хүүхэдтэй болох уу гэсэн “People” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад “Хүүхэд хамгийн сайхан бэлэг шүү дээ” гэжээ. Үүнээс харвал тэрээр залуухан амрагаасаа хүүхэдтэй болохыг хүсэж байгаа гэж дүгнэсэн байна. Jennifer  өдгөө 42 настай бөгөөд нөхрөөсөө салсны дараа 18 насаар дүү бүжигчин залуутай амьдарч эхэлсэн билээ.
Аз жаргалтай хосууд хамгийн сүүлд өнгөрөгч гурав дахь өдөр New York хотын ABC студиас гарч явахдаа ийнхүү папарацид өртсөн байна.
Тэднийг хамгийн аз жаргалтай хосууд гэж онцолсон байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025