Коррида буюу бухын тулаан

Бухын тулаан буюу корридаг хамгийн зэрлэг бүдүүлэг наадам гэх хүн олон бий. Харин энэ наадмыг дээдлэгч нутгийн хүмүүсийн хувьд бол коррида нь нэгэн төрлийн урлаг гэнэ лээ. Ер нь Пиренейн хойгийн үндэстнүүдийн соёлыг корридагүйгээр төсөөлөх аргагүй юм гэдэг. Бухын тулаан буюу корридатай тулаанчид хүнээс дутахааргүй эр зориг, эв дүй, эвсэл харуулдаг тусгайлан сургасан хүлэг морьд салшгүй холбоотой  байдаг аж.  Ялангуяа Португаль маягийн бухын тулаанд.






Энэ төрлийн тулаан маш ихээр түгэн 18-р зуун гэхэд том хотууд, жижиг тосгод гэлтгүй хаа сайгүй л  бухын тулаан хийдэг талбартай болж өөрсдийн гэсэн тогтсон ёс жаягийн дагуу тэмцээн, наадмаа хийдэг байсан гэх.  Тиймдээ ч цаг үеийнхээ үзэл бодлыг дагаад бухын тулаанд онцгой зориг, тэсвэр гаргасан бухыг нь өршөөж амьд үлдээдэг бол португаль корридад бух ямар ч байсан талбар дээрээс амьд буудаг байж. Ингэж өршөөгдсөн бухыг үржилд оруулдаг байна. Харин онцгой зориг гаргаагүйг нь талбар дээрээс амьд явуулдаг ч гарцаагүй нядалгаанд оруулдаг гэх мэдээлэл байдаг юм.  

Ер нь коррида нь анхандаа испани, эсвэл португаль гэж ялгалгүйгээр морьтой байсан. Харин хувьдаа морь тэжээх чадваргүй явган, эгэл борчуул яваандаа явган тулалддаг хувилбарыг бий болгосон бол 18-р зууны үед язгууртнууд бухын тулаанд хэт ихээр амиа алдаж, гэмтэж байгаад санаа зовж, бухын тулааныг хорьжээ. Харин португалид морин корридагийн уламжлал ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалагдан үлдсэн байна. Үүнийг дагаад тулаанд оролцдог морьдыг сургах өвөрмөц урлаг ч мартагдалгүй өнөөг хүрсэн бололтой. Ер нь тэгээд энэхүү наадамд оролцох нь амиа сорьсон, зоригтой хийгээд төгс бэлтгэгдсэн морьтон баатруудын ажил гэдэг. Гэхдээ төгс хийдэг байлаа ч хагас тонн жинтэй улангассан бухтай тулна гэдэг асар их зориг шаардсан хэрэг болох биз.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025