Ийм соньхон нэртэй яруу найргийн фестиваль ирэх сарын эхээр Монголд болох гэнэ. Буддын гүн ухаанд байгалийг гөрөөсөөр төлөөлүүлдэг болохоор байгальд зохиогдох наадмыг ийнхүү “Алтан гөрөөс” хэмээн нэрлэсэн юм байх. Дорноговийн Хамарын хийд, Хатанбулаг сумын Эргэлийн зоо хэмээх газар, Улаанбаатар, Заан-Тэрэлж гэсэн маршрутаар есөн хоног үргэлжлэх уг наадамд Монголын 10 яруу найрагчаас гадна Нидерланд, Бельги, Турк, Хятад, Японы есөн найрагч оролцохоор бүртгүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна