


АНУ-ын “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн өндөр орлогтой алдартнуудын жагсаалтыг телевизийн хөтлөгч Опра Уинфри тэргүүллээ. Тэрбэнэр өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны мөн үе хүртэл 165 сая ам.долларын орлого олсон байна. найруулагч продюсер Майкл Бэй 160, кино найруулагч Стивен Спилберг 130 сая ам.долларын орлоготойгоор удаах байрт жагслаа.
Дөрөвдүгээрт 115 сая ам.долларын ашигтай ажилласан продюсер Жерри Брукхаймер, реп дуучин Dr Dre тавдугаарт орсон байна. Dr Dre өнгөрөгч онд “Beats By Dr Dre” брэндийн чихэвчийг худалдаанд гаргаснаар 10 сая ам.долларын орлого олсон нь дээрх жагсаалтын эхний аравт багтахад нөлөөлжээ. Дашрамд сонирхуулахад Опра Уинфри “Forbes” сэтгүүлээс гаргадаг төрөл бүрийн рейтингийг эхний байруудад жагсах нь элбэг. Тэрбээр хамгийн нөлөө бүхий алдартан, хэвлэлд хамгийн олон гарсан одуудын жагсаалтыг тэргүүлж байсан юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна