Энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж буй төрийн үндэсний их найрал хөгжмийн ойн хүрээнд тэд анх удаа нэгэн тайзнаа нэгэн 1000 жилийн түүхт үндэсний хөгжим, 40 гаруй жил хөгжөөд байгаа монголын рок, поптой хэрхэн нэг тайзнаа нэгдэн, эгшиглэж болох вэ гэдгийг харуулсанаараа Монголдоо төдийгүй дэлхийн ховорхонд тооцогдох гайхамшигтай тоглолтоор үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан юм. Товлосон цагтаа ногоон хивсний ёслолоор эхэлсэн уг их хуралдайд урлаг, соёлынхон хүрэлцэн ирсэн. Гайхамшигийг дэргэдээс нь мэдрэхийг хүссэн хэн бүхэнд энэ тоглолт бүтэн гурван цагийн турш, үзэгчдийн байлдан дагуулж, алга халуун алга ташилт дор үргэлжилсэн юм. Үнэхээр монголын үндэсний хөгжим ямар агуу, рок, поп хөгжим тэрхүү бахархал болсон үндэсний урлагтай маань хэрхэн зохицож болдгийг харуулсанаараа ийнхүү тоглолт үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Ямартаа ч та бүхэн анх удаагаа ногоон хивснээ алхаж буй улс төрч хийгэд урлаг соёлынхоны гэрэл зургийг сонирхоно уу.

















Сэтгэгдэл байхгүй байна