”Хичээлийн дараа-2012”-ын тайзнаа

Хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод "Хичээлийн дараа-2012"-ын тайзнаа
Монголын рок поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар уран бүтээлээ туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “ХИЧЭЭЛИЙН ДАРАА...” супер шоуг хамгийн олон үзэгчтэйгээр зохион байгуулж ирсэн билээ. Уг шоу тоглолт нь жил бүрийн 9 дүгээр сарын 1-н буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр зохион байгуулагддагийг залуус та бүхэн санаж байгаа биз. Зуны амралтаа зугаатай өнгөрөөсөн залуус, хичээлийн шинэ жилийнхээ нээлтийн баярыг Монголын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучидтай тэмдэглэн өнгөрөөдөг томоохон уламжлал бүхий шоу юм. Энэ жилийн “Хичээлийн дараа” шоу тоглолтыг хүүхэд залуучуудын сонирхлыг татаж чадахуйц өвөрмөц хэлбэрээр зохиох бөгөөд оролцох хамтлаг дуучдын тоог шинэ залуу оддоор улам өргөжүүлж, тайз дэлгэцийн хослол болон хөгжим аппаратурын мэргэжлийн дуугаралт зэрэгт гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Энэ үдэш  хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод "Хичээлийн дараа-2012" супер шоу тоглолтонд чуулах бөгөөд амьд хөгжмийн хамтлагуудыг төлөөлөн “A Sound”, “UFO”, “The Lemons” оролцох юм байна. Харин хип хопчидоос Rokit Bay, Gee, Цэцэ, Гантулга оролцох бол охидын “Anemone”, “Extacy”, “Honey Moon” хамтлагууд оролцоно. Мөн дуучин Ука, Баярцэцэг, Сонор, Маралжингоо, Мино & Амараа, Мишээл, Соёмбо, Мөнх-Эрдэнэ /Universe Best Songs/, BX, A Cool, Төгсбаяр /Universe Best Songs-2012/ гээд залуусын сонсох дуртай дуучид оролцох ажээ. Түүнчлэн бүжгийн “Улаан туг”, “Бөртэ чонын үрс” хамтлагууд оролцох юм байна. Мөн битбоксын хэмнэлийг залууст “Royal Beat Crew”-ийнхэн мэдрүүлнэ гэсэн.
Ингээд оюутан, сурагчдын хүсэн хүлээдэг “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолт болзсон газраа буюу “UB Palace”-ын “Open Air”-т, товлосон 18 цагтаа эхлэх нь.
Тоглолтын тасалбарын хувьд маргаашнаас эхлэн 5000 төгрөгийн үнэтэй худалдаанд гарах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8805-1754 утаснаас лавлах боломжтой юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025