
Их Британийн Бефорд цэцэрлэгт хүрээлэнгээр салхилж явсан хэдэн настан бут сөөгөн дунд бүдчин яваа сохор муур олжээ. Түүнийг стиви хэмээн нэрлэсэн бөгөөд эл муур ямар хараагүй бөгөөд яагаад сохор хийгээд гудамжинд хаягдах болсон шалтгаан нь тодорхойгүй аж. Хэдийгээр харах чадваргүй ч Стиви хөгжмийн боловсрол сайтай, урлагийн мэдрэмжтэй болох нь тодорч хүмүүсийн анхаарлыг татсан байна. Өдгөө амьтны асрах газарт байгаа тэрхүү амьтан төгөлдөр хуурын аялгуу сонсохоороо хачин их баярлаж, хойд хөл дээрээ босон, биеэ займчин, найгдаг гэнэ. Энэ байдал түүнийг алдарт дуучин, хөгжмийн зохиолч Стиви Уандуртай зүйрлэхэд хүргэсэн байна. Тэр бүү хэл, төгөлдөр хуурын даруулыг сарвуугаараа тэмтэрч яг л тоглож байгаа мэт хөдөлгөөн хийж, хошуугаа цорвойлгон “дуулдаг” нь хүмүүсийн хайрыг эрхгүй татсан гэж ахмадууд ярьжээ. Асрамжийн газрын ажилтан Беверли Стирт “Харж мэдэрч чадахгүй учраас Стивид дуу, хөгжим юу юунаас илүү чухал. Хөгжим сонсож, орчноо мэдрэх түүний чадвар гайхалтай” хэмээжээ.

Сэтгэгдэл байхгүй байна