Ханхүү Харригийн нүцгэн зураг цацагджээ

Их Британийн Ханхүү Харри цэргийн чөлөөгөөрөө Лас Вегаст амарсан байна. Үдэшлэг цэнгээнд дуртайгаараа зартай ханхүү энэ имижээсээ салах гэж удаан хугацаанд хичээсэн ч дахин олны нүдэнд өртлөө.
Баасан гаригт тэрээр өөрийн тойрон хүрээлэгчдийн хамтаар нэгэн зочид буудалд байхдаа хэдэн бүсгүйчүүдтэй тааралдаж, өрөөндөө урьсан байна. Тэд “хувцсаа тайчдаг биллиард” тоглоом тоглосон хэмээн уг зургийг нийтэлсэн TMZ сайт бичсэн байлаа.
Зурган дээр ханхүү нэгэн үл таних бүсгүйн хамт нүцгэн зогссон байсан юм.
Түүний энэ үйлдэл Их Британийн хааны удмынхныг эвгүй байдалд оруулсан нь мэдээж. Зурган дээрх хүн ханхүү Харри мөн гэдгийг Сент-Жеймсийн цамхагаас баталсан ч өөр нэмэлт тайлбар хийгээгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025