Оросын талбайн теннисчин, дэлхийн хамгийн абян тамирчин эмэгтэйчүүдийн нэг Мария Шарапова амттан үйлдвэрлэх компани байгуулснаа Нью-Йоркт танилцууллаа. Тавдугаар өргөн чөлөөн дэх “Генри Бендел” дэлгүүрт тэрбээр “Sugarpova” брэндийнхээ танилцуулгын арга хэмжээг зохион байгуулсан байна. “Sugarpova” брэндийг 12 төрлийн резинэн чихэр уруул, теннисний бөмбөг, аалз, жимс, бамбарууш, од, зүрхэн хэлбэртэй, өөр амттан гэнэ. “Миний оролцож байсан төслүүдээс хамгийн сэтгэл хөдөлгөм нь энэ” хэмээн теннисчин ярьжээ. М.Шараповагийн брэндийн чихрүүд одоохондоо зөвхөн АНУ-д худалдаалагдаж байгаа ч ойрын хугацаанд ИХ Британи, Арабын нэгдсэн Эмират улсад худалдаанд гаргах аж. 142 граммаар савалсан ууттай чихрийг интернетээр худалдан авч болох бөгөөд зургаан ам.долларын үнэтэйгээр борлогдож байгаа юм байна.

Сэтгэгдэл байхгүй байна