Үнэхээр “Монгол гайхамшиг”өнөөдөр

МУЭ  ийн гишүүн Д.Доржхорол –ын “Монгол хүүхэлдэйн хаант улс” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр  17:00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд таны өмнө үүд хаалгаа цэлийтэл нээж сор болсон бүтээлүүд нь ярайтал мэхийн ёслох гэж байна. Бүх ажиллагааг чимхлүүр гарын торгон үзүүрээр хийдэг болохоор яг адил хоёр хүүхэлдэй хэзээ ч төрдөггүй. Хамгийн чамин урлагийн шүтэн бишрэгчдийн “мэргэн” нүдэнд өртөхөөсөө өмнө хуран чуулах гэж байгаа цорын ганц хүүхэлдэйнүүдийг Та таалан соёрхох уу. Би л лав заавал зорин байж очноо. Яагаад гэвэл хүүхэлдэйн үзэсгэлэн гэдэг дэлхийд ч ховор байдаг юм гэнэ лээ. Хүрэлцэн ирсэн хүн бүхний өмнө нээлттэй байх энэ үзэсгэлэнгээс Та сэтгэлйн их таашаал, монгол бахархлаар дүүрэн гарна гэдэгт би итгэж байна. Магадгүй, мөрөөдлийн хүүхэлдэйгээ тэвэрсээр хамтдаа харих ч юм бил үү. Тиймээс “Монгол гайхамшиг”-аа мэдэрч, үзэхийг хүссэн хэн бүхнийг энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирхийг урьж байна. түүний товч намтарыг сонирхоно уу?
Д. ДОРЖХОРОЛ нь
         МУЭ  ийн гишүүн
1960                Улаанбаатар хотод төрсөн
1976-1980       ДУДСургуулийн Анхны кукла сувенирийн анги
1998-2000       СУИС –ийн уран баримлын анги
ҮЗЭСГЭЛЭН
1980                МУЭХ-ны үзэсгэлэн
1982                Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн
1985                Англи улсад зохиогдсон үзэсгэлэн
1996                Япон улсад зохиогдсон үзэсгэлэн
2001-2005       МҮХАТ –ын аялал жуулчлалын үзэсгэлэн
2003                Монголын хүүхэлдэйн зураачдын үзэсгэлэн
ШАГНАЛ
2005                МҮХАТ –ын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн тэргүүн байрны шагнал
“Үндэсний шилдэг бренд”
2009                “Монгол чанар”
2010               Хүүхэлдэйн анхдагч “мөнгөн сар”
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025