Поп дуучин Лэди Гага дэлхийг тойрон “Born this way” аялан тоглолтоо үзэгч фэнүүддээ хүргэсээр байгаа билээ. Азийн орнуудаар аялан тоглолтоо хийсэн тэрээр Европын улсуудаар аялж эхэлсэн. Тэрээр саяхан Болгарын нийслэл София хотод тоглохоор ирэхдээ саарал өнгийн ангийн үсэн шуба өмсөж, хайртай хаваа тэвэрч ирсэн байна. Энэ нь Европын амьтныг хамгаалах сайн дурын нийгэмлэгийн ажилтануудын дургүйцлийг маш ихээр хүргэсэн бөгөөд мөн амьтны арьсан шуба өмсөхийнхөө хажуугаар бяцхан хаваа тэвэрсэн байдлыг байж боломгүй үйлдэл хэмээн үзэж байгаа аж. Этгээд сонин стилээрээ дэлхий дахиныг гайхшруулдаг Лэди Гагагын хувьд нэг их сүртэй асуудал биш билээ. Тэрээр өмнө нь амьтны махаар хийсэн даашинз өмсөж байсныг бодвол энэ ч тийм ч асуудал биш. Түүнийг амьтныг хамгаалах сайн дурын нийгэмлэгийнхэн өөрсдтэй нь нэгдэхийг уриалж байсан ч татгалзсан хариу илгээж байсан юм. Тэднийэнэ шаардлага ч эзэндээ хүрч үр дүнгээ өгөх нь одоогоор эргэлзээтэй байгаа билээ. Лэди Гага энэхүү бяцхан хавдаа ихэд хүндэтгэлтэй ханддаг бөгөөд өөрийнхөө стиль имижнийхээ нэгээхэн хэсэг болгон ашиглаж ижилсүүлэн хувцасладаг байна.

Сэтгэгдэл байхгүй байна