Өнөөдөр “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваагийн төрсөн өдөр билээ. Мөн тун удахгүй “Номин талст” хамтлаг 15 нас хүрч буй тул хамтлагаараа эргэн нэгдэж, “Номин талст-15” тоглолтоо ирэх есдүгээр сарын 29, 30-нд хийж фэнүүддээ томоохон бэлэг бэлдээд байгаа. Тоглолтынхоо өмнө шинэ цомог, шинэ клипүүдээ хүргэнэ гээд тэдний зүгээс фенүүддээ гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байх аж. Монголын хөгжмийн урлагт шинэ өнгө аяс нэмж, уянгалаг хоолой, өөрийн гэсэн орон зай бий болгосон “Номин талст” хамтлагийн фэнүүддээ удтал хүлээлгэсний эцэст бөөнд нь тэсрэлт хийж бэлэг барих юм. Тэгвэл хамтлагийн гишүүн Хаянаагын төрсөн өдөр тохиож байгаад үзэгч фэнүүд ажлын хамт олны өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргье.

Сэтгэгдэл байхгүй байна