БНХАУ-ын Ордос хотод 62 дахь удаагийн “Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй 20 настай Х.Баярмаа “Топ модел”-ийн шалгаралтын эхний шатанд тэнцсэн ч шилдэг 15-ын тоонд багтаагүй байна. тэрбээр авъяаслаг гоо бүсгүй шалгаруулах төрөлд эхний шатанд тэнцжээ. Эцсийн шалгаруулалт ирэх сард болох бөгөөд хэрэв шилдэгээр шалгарвал автоматаар эл тэмцээний шилдэг 15-д багтах юм байна. авъяаслаг миссийн шалгаруулалтанд БНХАУ, Бразил, Норвеги, Итали, АНУ, Ямайк зэрэг 24 орны гоо бүсгүй өрсөлдөж байгаа аж. Х.Баярмаа жүжигчин Өлзийхүүгийн охин бөгөөд СУИХ-д суралцдаг юм байна. Х.Баярмаа эх орныхоо нэрийг гаргаж явна
БНХАУ-ын Ордос хотод 62 дахь удаагийн “Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй 20 настай Х.Баярмаа “Топ модел”-ийн шалгаралтын эхний шатанд тэнцсэн ч шилдэг 15-ын тоонд багтаагүй байна. тэрбээр авъяаслаг гоо бүсгүй шалгаруулах төрөлд эхний шатанд тэнцжээ. Эцсийн шалгаруулалт ирэх сард болох бөгөөд хэрэв шилдэгээр шалгарвал автоматаар эл тэмцээний шилдэг 15-д багтах юм байна. авъяаслаг миссийн шалгаруулалтанд БНХАУ, Бразил, Норвеги, Итали, АНУ, Ямайк зэрэг 24 орны гоо бүсгүй өрсөлдөж байгаа аж. Х.Баярмаа жүжигчин Өлзийхүүгийн охин бөгөөд СУИХ-д суралцдаг юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна