Женнифер Лопезын оронд

“Америкийн шүтээн” шоу нэвтрүүлгийн шинэ шүүгчээр Америкийн алдарт дуучин Mariah Carey  шүүхээр болсон талаар “Fox” телевизийн ерөнхийлөгч Кэвин Рейли мэдээлэв.  Тэрбээр энэ тухай “Би Америкийн шүтээнтэй нэгдэх болсондоо үнэхээр баяртай байна. Би үүнийг тэсэн ядан хүлээж байна  та бүхэнтэй ирэх нэгдүгээр сард уулзах болсондоо маш их баяртай байгаагаа хэлсэн байна. Америкийн шүтээний саяхан өндөрлөсөн цувралын шүүгчид болох “Aerosmith” хамтлагийн дуучин Стивен Тайлер, алдарт дуучин Женнифер Лопез нар шоуны төгсгөлд шүүгчээс гарсан билээ. Тэднийг гарснаас хойш шоуны байнгын шүүгч Рэнди Жексон экс шүүгчдийн халааг олох эрэлд гарсан бөгөөд Yahoo-р жагсаасанаар  Mariah Carey  тэргүүлсэн байна.
Mariah Carey “Америкийн шүтээн”-тэй нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд жилд 18 сая ам.долларын цалин авах бөгөөд Женнифер Лопезоос хоёр сая ам долларын илүү цалин авах аж. Түүнийг тэвчээртэй, үнэхээр сайн дуулж чаддаг, сэтгэл хөдлөл багатай, поп Дива, үзэгч фенүүдээ байлдан дагуулж чаддаг халуухан эмэгтэй гэж онцолсон байна. Мөн “Америкийн шүтээн”-ий шинэ цуврал ирэх нэгдүгээр сарын 12-нд эхлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025