Номин талст хамтлаг нь Монголын анхны хөвгүүдийн хамтлаг билээ. Тэгвэл тэд энэ жил 15 нас хүрч байгаа билээ. 1997 онд тус хамтлаг нь Батсүх /Сүхээ/, Хаянхярваа /Хаянаа/, Дэлгэрмөрөн /Дээгий/, Хангэрэл /Хаазаа/ нарын 17-19 насны залуусын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан байсан бол өдгөө тэднийг “Номин талст” гэвэл танихгүй хүн байхгүй хэн бүхний хайртай хамтлаг болж 15 жилийг ардаа орхисон байна. Тэгвэл үзэгч фэнүүдээ удтал хүлээлгэсэний эцэст энэхүү ойгоо угтаж ирэх есдүгээр сарын 29, 30-нд “Номин талст 15 жил” гэсэн бие даасан тоглолт хийхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Тоглолтонд “А-Sound” хамтлагийн басс гитарчин Д.Мөнхболд, “Никитон” хамтлагийн хөгжимчин А.Болорхүү, гитарчин Өөжгий нар оролцох юм байна. Мөн хамтлагийн цомог болон ойн тоглолтын хөгжмийн найруулгыг гитарчин Өөжгий хийх аж.
Сэтгэгдэл байхгүй байна