Япон амьд хөгжмийн хамтлаг ирнэ

Сүүлийн үед Их Британид олонд танигдаад байгаа Японы амьд хөгжмийн хамтлаг Монголд ирнэ. Тэд “Coke and Beat” амьд хөгжмийн наадам тоглохоор ирэх сарын ихээр Улаанбаатарт газардах юм.
Дөрвөн гишүүнтэй энэ хамтлаг вокалист, ритм гитарчин Айрис, басс гитарчин Койчин, гоцлол гитарчин Асано, бөмбөрчин Кен гэсэн бүрэлдэхүүнтэй. Энэ хамтлаг байгуулагдахад 1986-1996 оны Британий алтернатив хөгжим чухал нөлөө үзүүлсэн байна. Тэдний дебют цомог “Caramel Sunset” нь өнгөрсөн 5-р сард гарчээ. Сонсож үзсэн хүнд 90-ээд оны дунд үеийн инди цомгуудтай төстэй санагддаг байна.
Дуучин Айрисыг яг л амьд сахиусан тэнгэр шиг хоолойтой гэж төрөлх Японд нь үнэлдэг. Та хамтлагийн тухай илүү мэдээллийг өөрсдийнх нь taffy8.com хуудсаар зочилж аваарай. Харин одоо уран бүтээлийг нь хүлээн авна уу.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025