Цэгцэрсэн жагсаалын жавхаа

Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний 90 жилийн түүхт ойн баяртаа зориулан дэглэсэн хүндэтгэлийн тоглолт СТӨ-нд өнөөдөр боллоо. Тоглолтонд Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчдээс гадна цэргийн арвин жагсаал дундаас төрсөн урлаг, соёлын зүтгэлтнүүд ирж ая дуугаа өргөсөн юм. Хүндэт зочдын дунд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Д.Сандаг-Очир нарын өнөөгийн удирдлагууд, энгэр дүүрэн одон медальтай үе үеийн генералууд, алба хаагчид, дотоодын цэргийнхний гэр бүл байлаа.
Тоглолт “Дотоодын цэрэг” нэртэй үлээвэр хөгжимчид найрал дуучдын хамтарсан шинэ уран бүтээлээр эхэлж, МУГЖ А.Дашпэлжээ, МУГЖ Б.Батбаяр, СТА Н.Гантулга, Дэслэгч П.Өнөржаргал зэрэг энэ салбараас төрөн гарсан уран бүтээлчдийн тоглолтоор хоёр цаг гаруй үргэлжилсэн юм.
Тэртээ 1922 оноос эхтэй Дотоодын цэрэг Улсын онц чухал обьектыг хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулахад цагдаатай хамтран ажиллах үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Даяаршлын эринтэй холбогдуулан терроризмын аюул заналхийлж, хар тамхи мансууруулах бодисын худалдаа газар аваад байгаа энэ үед Монгол цэргүүд африкаас ойрхи дорнод хүртэл олон улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүргээ биелүүлж байна.
Дотоодын цэргийн түүхт 90 жилийн ойн баярын хүрээнд өнөөдөр 19 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар цэргийн хүрээний цэргийн алба хаагчдын цэнгүүн болно. Хамтлаг, дуучид хүрэлцэн ирж дотоодын цэргийнхний баярыг хуваалцах энэ цэнгүүнд уншигч та ч гэр бүлийн хамт зочлох боломжтой.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ахлагч гэхээс дээ
    tiimee saihan toglolt bolson
    2012 оны 08 сарын 02 | Хариулах
  • офицер
    сайхан тоглолт болсон шүү
    2012 оны 07 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025