“UFO” ”Coke’n beat”-ийн шилдэгээр тодорлоо

Амьд хөгжим сонирхогч, амьд хөгжимд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг "Coke"n beat 2012" наадмын финалын тоглолт өнгөрсөн долоо хоногт “River beach”-т болж өнгөрлөө. Coke’n beat наадмыг “MCS” “Coca Cola” компани, “Боловсрол суваг телевиз”, “Yamaha” брэнд  “Yamaha Total music” хамтран зохион байгуулан явуулсанаас шилдэг хамтлаг тодорлоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш реалити хэлбэрээр үзэгчдэд хүрч байсан тус наадмын гранпри шагналыг “UFO” хамтлаг хүртэж, иж бүрэн хөгжмийн зэмсгээр шагнуулсан билээ.  Тэгвэл арваннэгдүгээр сард Сингапурт болох “Asian Beat” наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг эзэд болоод байгаа баяртай мэдээг үзэгч фенүүдэд нь дуулгахад таатай байна. Зохион байгуулагчдын зүгээс "Хайрласаар”, “Хүлээсээр” зэрэг дуугаараа олны танил болсон “UFO” хамтлагт ам сайтай байгаа ба энэ жилийн “Asian Beat” наадамд өмнөх жилийн амжилтыг ахиулна гэдэгт тус хамтлагт ихээхэн найдвар тавиад байгаа аж. Удахгүй болох “Asian Beat” наадам болох тул “UFO” хамтлагийнхан  бэлтгэл ажилдаа ороод зав муутай байгаа юм байна.  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025