“GRAND ART-4”

Монгол-Солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах уралдаан болох гэж байна.
Монголын Урчуудын Эвлэл, МУЭ-ийн дэргэдэх Залуу Уран Бүтээлчдийн Нэгдэл, СУИС-ийн Дүрслэх Урлагийн Сургууль, Солонгос улсын Тэжон хотын Олон Улсын Соёлын Солилцооны Төвөөс хамтран жил бүр уламжлал болгон монголын залуу уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг GRAND ART-4 дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан МУЭ-ийн арт галерейд өнөөдөр 16:00 цагт нээлтээ хийнэ.
Энэхүү уралдааныг дэмжин Солонгос улсын Жүндуилбу сонин, Тэжон хотын TJB телевиз, ивээн тэтгэгчээр UPC ХХК,  PIJA-2001 ХХК –иуд ажиллаж байгаа юм. Эдгээр байгууллагууд 4 дэх жилдээ монголын залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллахын зэрэгцээ хоёр орны ахмад зураачдыг урин оролцуулдгаараа залуус ахмадуудыг холбон туршлага солилцох нөхцөлөөр хангадаг ач холбогдолтой үзэсгэлэн болдог билээ.
Үзэсгэлэнд 18-35 насны залуу уран бүтээлчид оролцох бөгөөд уран зураг, уран баримал, монгол зураг, зураасан зураг-уран бичлэг, холимог техник гэсэн 5 төрөл тус бүрээс нийт 10 шилдэг бүтээл шалгаруулан үүнээс Гран Пригийн эзнийг тодруулдаг уламжлалтай юм.   
Дээд шагналд уран баримлын төрлөөр М.Саранбат “Уянга”, зураасан зургаар Б.Ариунгоо “Бодлын хэмнэл”, монгол зургаар Р.Чинзориг “Сэрэлт”, холимог техникээр “Б.Дөлгөөн “Инээмтгий хүн” бүтээлээрээ авсан бол тусгай байрын шагналд Т.Мөнхбаяр “Сальвадор Дали”, Ө.Оюусувд “Өнгө өнгийн нар”, Э.Атаржаргал “Хөрөг 5”, Э.Мөнх-Оргил “Зүүдэндээ би”, Э.Түвшинтөр “Шаргал цаг” бүтээл тус тус шагнадлаа. Харин 4 дэх удаагийн уралдааны Гран При шагналын эзнээр О.Нямдаваа “Эрх чөлөө” бүтээлээрээ тодорчээ.  Үзэсгэлэн энэ сарын 23-ны  хүртэл үргэлжилэх аж.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025