Дэлхийн хүүхдийн киноны хамгийн том наадам болох Гиффони өнөөдөр Италид эхэллээ. “Харанхуйн сахиусан тэнгэр” цуврал, “Гайхамшигт 4” киноны од Жессика Алба энэ наадмын хүндэт зочдын нэг болжээ. Тэрээр кино наадамд оролцох дашрамдаа ээж, хоёр хүүхдийнхээ хамт Италид амарч байгаа юм. Италид хийж буй энэ аялал нь Жессика Албан хувьд сарын дотор Европ руу зүглэсэн 2 дахь тохиолдол гэнэ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Парист очиж Versace-н загварын шоу үзжээ.
Сэтгэгдэл байхгүй байна