“НАР САРНЫ ЗААГ”

Баяр наадмын өдрүүдээр монголын телевизүүд хэдхэн өдөр ч болов улиг болсон солонгосын олон ангит киноноос татгалзаж “эх орны” бүтээлүүдийг толилуулдаг уламжлалтай. Тэгвэл МҮОНТ өчигдөр “Нар сарны зааг” хэмээх эрүүгийн цагдаагийн тагнуулын албыг үндэслэн байгуулагч, цагдаагийн нэрт хурандаа Цэнд-Аюушийн Жамьянсэнгээ агсны амьдрал, ажил үйлсийн тухай кино үзүүллээ.
“Монголын кино урлаг сэтгэлгээний доройтолд орлоо” гэсэн шүүмжлэл газар авсан энэ үед утга, агуулга болоод зураг авалтаараа чанар гэгч зүйлийг тод илтгэсэн “Нар сарны зааг” мэндэлсэн байна. Бүхий л амьдралаа эрүүгийн цагдаагийн албыг зохион байгуулан бэхжүүлж, цагдаагийн байгууллагыг Интерпольд элсүүлсэн Хурандаа Ц.Жамьянсэнгээг чадварлаг мөрдөгч, эрүүгийн цагдаагийн албаны загалмайлсан эцэг гэсэн өнцгөөс нь энэ кино харууллаа. Энэхүү кинонд 1970, 80, 90-ээд онуудад Ц.Жамьянсэнгээгийн илрүүлсэн онц хүнд гэмт хэргүүдээс 25 жилийн дараа илрүүлсэн “25 мянгатын хэрэг”, “Нүдний хэрэг”, “Ганбатын”  зэрэг хэргүүдийг онцлон гаргажээ.
Киноны гол дүрийг УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ чадварлаг бүтээсэн байна. Төрийн цагдаа  засгийн эрхэнд суугчдын дуулгавартай этгээд байх уу, ард түмний цагдаа байх уу гэх асуултыг гол баатрын сэтгэл зүйн, үйл явдлын логик драмын төлөөлөлөөр гүнзгий нээн гаргахыг зорилгодоо энэ кино хүрчээ. Киног Ц.Жамьянсэнгээ агсны  гэгээн дурсгалд зориулж эхнэр С.Нарантуяа болон үр хүүхэд нь захиалж, хөрөнгө оруулж хийлгэжээ.  Кино зохиолыг Төрийн Соёрхолт зохиолч Д.Норов бичиж, ерөнхий найруулагчаар О.Бат-Өлзий, ерөнхий зураглаачаар О.Базаррагчаа, хөгжмийн зохиолчоор Н.Жанцанноров, зураачаар Т.Аянга нар ажиллажээ.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • үгүй тэгээд гоё болсын бол үзий л дээ
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • chimmy
    goe kino bolson bna lee bayar hurgei
    2012 оны 07 сарын 14 | Хариулах
  • GOY KINO BOLSON BA BAYAR HURGIYEE
    2012 оны 07 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025