Би хэтэрхий тачаангуй

Хүн бүр царайлаг бүсгүйчүүд аль ч салбарт амжилт олох нь их гэдэгт итгэдэг. Тэр тусмаа шоубизнест амжилттай байх нь гарцаагүй гэж боддог. Тэгвэл Холливудын шаргал үст, үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн нэг Скарлетт Йоханссон царайлаг, сайхан байх нь үргэлж давуу тал болдоггүйг онцолж байна. Сүүлийн үед Скарлетт тоглохыг хүссэн дүрдээ хэтэрхий царайлагдаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл найруулагчид түүнийг эвдэж өөр дүрд тоглуулахыг хүсэхгүй, зөвхөн царайлаг сайхан бүсгүй гэдэг нүдээр хараад байгаа ажээ. Энэ тухай бүсгүй хэлэхдээ “Би хэтэрхий тачаангуй учраас зарим дүрд тэнцдэггүй” гэж ярьсан байна. Скарлетт энэ төрхөндөө сэтгэл хангалуун байдаг ч хоолны дэглэм барьж, дасгал хийдэггүй, харин эрүүл байхыг эрхэмлэдэг гэж нууцаа дэлгэжээ. Гол төлөв мах, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалздаг аж.  Тэрээр хамгийн сүүлд “Бидний  зоопарк” кинондоо амьдрал илүү ойр, хэт тачаангуй биш, энгийн бүсгүйн дүрийг бүтээсэн билээ.  Одоо энэ кино Blu ray дискэнд бичигдэж худалдаанд гарсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025