Вашингтон Пост манай наадмыг

Дэлхийн нэр хүндтэй сонинуудын тоонд Америкийн “Вашингтон Пост” зүй ёсоор орно. Энэ сонин цахим хувилбартаа “Энэ өдөр гэрэл зураг”-т гэсэн булан хөтөлдөг байна. 2012 оны 7 дугаар сарын 11-ны дугаартаа тэд Монгол наадмыг онцолжээ. “Монголчууд жил бүрийн 7 дугаар сарын 11-нд Эзэн Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн их баярыг морин уралдаан, бөхийн барилдаан, сур харваа зэрэг уламжлалт тэмцээн зохиолж тэмдэглэдэг” гэж Вашингтон Пост дурдаад доорх зургуудыг дэлгэжээ.
Улсын гарьд И.Доржсамбуу цэргийн залуу бөхийг “элдэвлэж” байгаа зургийг тус сонин онцолсон байна. Ямартаа ч дэлхий дахинаа монголын нэрийг дуурсгасан их баяр наадам хуртай, нартай, шинэ Улсын арслантай сайхан болж өнгөрлөө. Энэ жилийн баяр наадмын дуулиан ирэх жилийг хүртэл дуурсагдаж, чих баясаж, сэтгэл сэргэх буй за.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025