Баяр наадмын энэ өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүх жанжны талбай, голын эрэг, хөдөө буйд тал гээд наадамчин олны зорих газар их билээ. Хэрэв та сур, бөх, хурдан мориос гадна урлагийн тоглолт үзэж давхар сайхан наадахыг хүсч байгаа бол өнөөдрийн үзвэрийн хуваарийг танилцуулъя.Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа 18, 20 цагуудаас “Дэлхийд танигдсан монгол урлаг” тоглолт болох бол Хүүхэлдэйн театрт мөн 18 цагаас “Ногоон дарь эх” хүүхэлдэйн жүжиг тоглогдоно. Тусгаар тогтнолын ордонд 19 цагаас “Монголын сайхан орон” Улсын филармоний Морин хуурын чуулгын тоглолт, Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулга 13-ыг дуустал 16, 18 цагаас монголын язгуур урлагийн тоглолттой юм байна. “Цүки хаус”-т байрлах “Сарны чулуу” чуулга 18 цагаас “Гайхамшигт монгол урлаг” тоглолтоо толилуулна.
Гэр бүлээрээ хошин шоу тоглолт үзэх бол СТӨ, МҮЭСТО-г зориорой. “Маск”, “Шинэ үе” хамтлагуудын тоглолт 19 цагт эхэлнэ. Бяцхан үрээ дагуулан Үндэсний соёл амралтын хүрээлэнг зорих гэж байгаа бол өнөөдөр уран бичлэг буюу калиграфын өдөрлөг болох юм байна.



Сэтгэгдэл байхгүй байна