“С1” Барсаа

Гадаад захиралтай учраас мэдээнээсээ эхлээд нэвтрүүлэг нь хүртэл нэг л хөнгөн байдаг “С1”   телевиз хөтлөгч нараараа цуутай. “Өдөн дэр” нэвтрүүлгийн Халиун, “Шоубизоне”-ы Зулаа, Амараа гээд цуутай бүсгүйчүүд, сийрэг толгойтой залуучууд эднийх. Тус телевизийн хөтлөгч Барсаа буюу Барслхагва телевизийн ажлынхаа зэрэгцээ энд тэндхийн шоу,арга хэмжээг хөтөлчихдөг “хамилеон” нэгэн. Өнгөрсөн сонгуулиар МАН-ын сурталчилгааны хэд хэдэн ажлыг хөтөлж байсан Барсаа өнөөдөр төв талбай дээр зохиогдож буй зайрмагны баярыг хөтөлж, өөдөсхөн хүүхдүүдийг инээлгэж байна. Барсаа бага байхын л сэргэлэн, хүний арга эвийг олчихдог хүүхэд байж. Тэрээр МХО-ны Драмын дугуйланд одоо ид хийж бүтээж байгаа жүжигчин А.Ганчимэг, “Х түц”-ийн С.Тэмүүжин, “Маск”-ын Чулуунцэцэг нартай нэг ангид сурч байсан бөгөөд СУИС-д үргэлжлүүлэн энэ чиглэлээрээ сурч төгссөн билээ. Оюутны ширээнээс “С1”   телевизэд ажиллах болж нэг сургуулийн найз Гэрэлцэцэгтэй хамтран “Хэзээд бэлхэн” хэмээх энтэртайнмент нэвтрүүлэг хөтөлсөөр олон жилийн нүүр үзэж байна. Сүүлийн үед “Банкир” шоуны хөтлөгч гэдгээрээ олонд танигдаад байгаа Барсаа 13 орчмоор нэгэн өндөр, царайлаг бүсгүйтэй хөтлөлцөн эргэлдэх нь ихэсчээ. Барсаа өрх тусгаарлаж байгаа юм болов уу?
Хамтран хөтлөгч
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    hudalch novsh doo dandaa hyn hulhidaj yavdag oodgyi zaluu daa
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • zochin
    dajgui hutugch shuu olon doloon uggui sain hutlugch
    2012 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin
    dajgui hutugch shuu olon doloon uggui sain hutlugch
    2012 оны 09 сарын 16 | Хариулах
  • budmaa
    bi tengist naiz ohintoigoo yavjahad ni taarch baisiim bna naiz ohin ni neeh tom nudtei huurhun ohin bna lee bankiriig chin uzdeg shvv amjilt husiy uurt chin
    2012 оны 07 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025