Жил бүр уламжлал болгон зохиогддог элсний волейболын наадам “Рийвэр Бийч” амралтын газарт өнгөрсөн бямба гарагт боллоо. Элсэн бөмбөгийн тэмцээнд оролцохоор голдуу залуу жүжигчин, уранбүтээлч хүмүүс цугларсан байсан юм. Тэдний дундаас даруухан, хөөрхөн Дөлгөөн олны анхаарлыг эрхгүй татаж байлаа. Дөлгөөн өмнөх жилийн тэмцээнд оролцож байсан туршлагатай “тамирчин” ч гарбөмбөг төдий л сайн тоглодоггүй харагдсан. Энэ жил загвар өмсөгч охинтой нэг баг болж, саарал өнгийн подволкоор ижилссэн байсан юм. Дөлгөөн сургуулиа төгсөөгүй хэрнээ байнгын ажлын байраа зэхчихсэн сэргэлэн охин. Тэрээр залуу жүжигчдийн байгуулсан “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин болж, “Хайртай бол эргэж хараарай” жүжгийн гол дүрийг бүтээсэн билээ. Энэ жүжиг дэх Дөлгөөний дүр нь “Амьдралд тавтай морил”, “Миний нууц хүү” кино, жүжгийн дүрээс нь өөр чинээлэг амьдралтай ч сайхан сэтгэлтэй, өнөө цагт ховор болсон хайр дурлалд итгэдэг бүсгүйн дүр байсан.Харин одоо бүгдээрээ амралтын өдрөө хөгжилтэй өнгөрөөж яваа бөмбөгчин Дөлгөөнийг харцгаая. 





Сэтгэгдэл (1)