“Жексон амьд” кино мэндэллээ

“Herub” энтертайментын хамт олон “Худалч залуу” инээдмийн киног үзэгчдэд хүргэж байсан билээ.  Харин одоо “Жексон амьд” хэмээх киноны нээлт өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Энэхүү кино нь адал явдал, инээдэм хосолсон шинэ сонирхолтой кино болсон байна.  Найруулагчаар нь жүжигчин С.Баттулга ажиллаж байна. Түүнчлэн, хоёрдугаар найруулагчаар нь “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин С.Лхагвасүрэн ажиллахын зэрэгцээ гол дүрд нь УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд  болон Монголын анхны триллер кино болох “Орлон тоглогч” киног найруулсан, жүжигчин В.Агар, гол дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд гэх зэрэг залуу жүжигчид тоглосон байна.  
Киноны нэрнээс хүмүүсийн сонирхол татаж байгаа уг киног одоогоос гурван жилийн өмнө таалал төгссөн Дэлхийн попын хаан гэгддэг Жексоныг амьд гэж киногоо нэрлэж гол учир нь хүн итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй, итгэл найдваргүй хүн хүчгүй байдаг гэх мессэжийг өгөх зорилготой энэхүү киногоо маш чадварлаг бүтээж үзэгчидийн хүртээл болгоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025