“Seventeen”-д зөвхөн эрүүл охид

Америкийн өсвөр насныханд зориулсан “Seventeen” сэтгүүлийн хамт олон “Биеийн энхийн гэрээ” гэх баримт бичигт  гарын үсэг зуржээ. Энэ гэрээнд зургаа татуулж буй охидын зургийг өөрчлөхгүй, мөн энгийн охид, хэт туранхай биш, эрүүл загвар өмсөгчдийн зургийг л сэтгүүлдээ хэрэглэх тухай заасан юм.
Редакцын зүгээс ийм шийдвэр гаргах болсон нь 14 настай Блум хэмээх балетчин охиноос үүдэлтэй. Тэрээр Seventeen” сэтгүүлд хандаж ядаж нэг удаа огт засч янзлаагүй зургийг нүүрэндээ гаргаач гэсэн шаардлагыг интернет байрлуулж, энэ саналыг 84 мянган хүн дэмжжээ. Блум өнөөгийн охид хөөрхөн гэдэг үгийг маш нуранхай, ямар ч өө сэвгүй байх гэж ойлгодог боллоо, ийм нарийн шаардлагыг хангах охид тун цөөн, мэдээллийн хэрэгслүүд л бидэнд ийм ойлголт суулгалаа гэж буруутгасан байна. Түүний хэлж байгаатай санал нийлэх хүн олон бий. Хүмүүс сэтгүүлийн зургууд, ялангуяа нүүрний зургууд бодит биш гэдгийг мэддэггүй. Охид, эмэгтэйчүүдийн зургийг тусгай програмаар засч, арай илүү гуалиг, ямар ч өө сэтгүй арьстай болгож өөрчилдөг. Блумыг энэ шаардлагыг тавьснаас 2 долоо хоногийн дараа сэтгүүлийн ерөнхий редактор түүнийг оффистоо урьж, хөшигний цаадах ажлыг танилцуулсан байна. Улмаар 8 дугаар сарын Seventeen” сэтгүүлийн нүүрэнд Блумын зургийг тавьжээ.                         

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025