
Universe Best Songs наадмын 2010 оны ялагч дуучин Б.Жавхлантөгс анх гарч ирэхдээ л өөрийгөө урлагаар хоолой олж иднэ иймээс урлагаас холдохгүй гэж зоригтой мэдэгдэж байсан. Хүчтэй хоолой, биеэ авч явах байдлаараа бусад оролцогчоос эрхгүй ялгарч байсан Б.Жавхлантөгс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ойролцоо орших Хар Зүрхний Хөх нуур руу аялаад иржээ. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгсөж, одоо Монголын цагдаагийн дэргэдэх “Сүлд” чуулгад данстай болоод Б.Жавхлантөгс даруу төлөв зантай учраас төдийлөн дуулиан шуугианд нэр холбогддоггүй. Тэгвэл дуурийн дуучин залуутай холбоотой нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхэд хөдөөний замд автомашинаар 220 км/цаг хурдтай давхиж яваад, дугуйгаа хагалсан байна. Б.Жавхаа өөрийн Фэйсбүүктээ хагарсан дугуйны зураг тавьж “Энэ жилийн барцад ариллаа” гэж бичжээ. Дашрамд сонирхуулахад залуу дуучин маань 2010 онд Universe Best Songs наадмын Гранпри шагналыг дагалдаж ирсэн 2 сая төгрөгийг хадгалж 6 орчим сая төгрөгөөр хөл дүүжлэх унаатай болно гэж ярьж байсан юм.

Сэтгэгдэл байхгүй байна