Төрөөгүй хүүхдэд...

Бяцхан амь хэвлийдээ тээж байгаагаа зарласнаас хойш дуучин Аделийг хайрлаж хүндэтгэх сонсогчдын тоо хурдацтай нэмэгдэж байгаа. Тэгвэл Адель удахгүй мэндлэх үрдээ зориулж, өрөө бэлдэж эхэлжээ. Тэрээр Бригтон дахь байшиндаа өөрийнхөө өрөөний яг дэргэд хүүхдийн өрөө нэмэх гэж их хэмжээний хөрөнгө зарж байгаа сурагтай. Энэ байшингаа Адель хэдхэн сарын өмнө найз залуу Саймон Конекитэй хамт худалдаж авсан бөгөөд яг тэрхэн үед жирэмсэн гэдгээ мэдсэн гэж ойрын эх сурвалжууд нь мэдээлж байгаа юм. Хачирхалтай нь Адель өөрийнхөө байшинд засвар өөрчлөлт хийхийн тулд барилгын төлөвлөгөөгөө батлагдахыг тэвчээртэй хүлээсэн байна. Адель хүүхдийн өрөө болон хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангасан байдлаар байшингаа засч тохижуулахад хагас сая ам.доллар төсөвлөсөн байна. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025