Викториа Бекхэм дельфин илж, усан санд цагийг хөгжилтэй өнгөрүүлж буй зургаа Твиттер хуудсандаа байрлуулжээ. Тэрээр хөвгүүдтэйгээ усан паркаар зугаалж байхдаа энэ зургаа авахуулсан байна. Сүүлийн үед үзэсгэлэнт Викториа Лос-Анжелос, Лондон хотуудын хооронд байнга шахам нисдэг болсон. Учир нь Spice Girls хамтлагийн дуунуудаар анх удаа “Viva Forever” нэртэй мюзикл бүтээх ажил Лондонд хийгдэж байгаа юм. Удаан хугацаанд хамтдаа олны өмнө гараагүй Spice Girls-ийнхан эргэн нэгдэж, бүгд л чихээ хүртэл инээмсэглэж байхад ганц Викториа л нүүрний хувиралгүй байсан нь олон хүнд буруугаар ойлгогдож байгаа. Энэ тухай хамтлагийн гишүүн асан Мелани “Викториа бидэнтэй хамт байхыг үнэхээр хүсч, маш баяртай байгаа. Гэхдээ олон цагийн байнгын нислэгээс болж ядарч байгаа нь мэдээж” гэж хариулжээ. Мөсөн хатан мишээжээ
Викториа Бекхэм дельфин илж, усан санд цагийг хөгжилтэй өнгөрүүлж буй зургаа Твиттер хуудсандаа байрлуулжээ. Тэрээр хөвгүүдтэйгээ усан паркаар зугаалж байхдаа энэ зургаа авахуулсан байна. Сүүлийн үед үзэсгэлэнт Викториа Лос-Анжелос, Лондон хотуудын хооронд байнга шахам нисдэг болсон. Учир нь Spice Girls хамтлагийн дуунуудаар анх удаа “Viva Forever” нэртэй мюзикл бүтээх ажил Лондонд хийгдэж байгаа юм. Удаан хугацаанд хамтдаа олны өмнө гараагүй Spice Girls-ийнхан эргэн нэгдэж, бүгд л чихээ хүртэл инээмсэглэж байхад ганц Викториа л нүүрний хувиралгүй байсан нь олон хүнд буруугаар ойлгогдож байгаа. Энэ тухай хамтлагийн гишүүн асан Мелани “Викториа бидэнтэй хамт байхыг үнэхээр хүсч, маш баяртай байгаа. Гэхдээ олон цагийн байнгын нислэгээс болж ядарч байгаа нь мэдээж” гэж хариулжээ.
Сэтгэгдэл байхгүй байна