Питбулл цөлөгдөнө


Маямигаас гаралтай реппер Питбулл энэ сарын сүүлээр манай хотод тоглолтоо хийх гэж байгаа. Тэгвэл алс холын мэт сонсогдож байгаа Улаанбаатарт ирэхийнхээ өмнө Питбулл Америкийн хамгийн алслагдсан бүсэд очих гэнэ. Уолмарт хэмээх америкийн сүлжээ супермаркеттай байгуулсан гэрээнийхээ дагуу Питбулл тус байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох ёстой байдаг. Компаний зүгээс салбар нэгжүүдээ сурталчлах зорилгоор Фэйсбүүкэд хамгийн олон "like" авсан хотод Питбуллыг аваачих санаа сэджээ. Одоогоор нэрт реппер Уолмарт сүлжээний хамгийн алслагдсан нэгж болох Аляск мужийн Кодиак хэмээх жижиг хотод зочлох магадлал өндөр байна. Мэдээ цацагдсан даруйд Кодиак хотын Уолмарт дэлгүүрийн Фэйсбүүк хуудас 35 мянган "like" авчээ. Энэ тоо нь хотын хүн амаас даруй 5 дахин их байгаа юм. Гэхдээ Питбуллыг дэргэдээс нь харахыг хүссэн Уолмартын үйлчлүүлэгчид 16-ны өдөр хүртэл Фэйсбүүк дээр өрсөлдөх боломжтой аж. Хэрэв өрсөлдөөнд Кодиак хот ялвал Питбулл амьдралдаа анх удаа Аляск мужид очих юм. Яг одоогоор Европ тив аялан тоглож байгаа реппер Австри улсад байгаа. Тэрээр энэ талаар “Миний шүтэн бишрэгчид надтай уулзахыг хүсэх бүрийд би очиход бэлэн” гэж бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025