Гурван амьдрал

Жүжигчин Том Круз гурав дахь удаагаа Кейт Холмезтай босгосон амьдралаа эцсийнх гэж бодож байсан байх. Харамсалтай нь тэр гурав дахь удаагаа бүтэлгүйтэж, Кейт гүнж салах өргөдлөө шүүхэд гаргажээ. Сури Круз хэмээх 6 настай, загварын төгс мэдрэмжтэй охинтой энэ хос салах болсноо зарласан нь олон хүнийг гонсойлгож байна.  Нэгэнтээ Том Круз миний амьдралд хүүхдүүд, эхнэрээс минь өөр чухал зүйл үгүй гэж ярьж байсныг санацгаая.
    Том 1987 оны Тавдугаар сард өөрөөсөө 7 насаар эгч Мими Рожерс хэмээх бүсгүйтэй гэрлэж байсан юм. Тэд хоёр жил амьдраад тус тусынхаа мөрийг хөөж, нэг жилийн дараа гэхэд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ. Дашрамд сонирхуулахад Том анх гэрлэхдээ 24 настай байж.  Салах шалтгааныг нь олон янзаар таамагладаг. Юуны түрүүнд Том “Борооны хүн”, “7 дугаар сарын 4-нд төрсөн” зэрэг кинонуудад тоглож, бараг л хуримаа хийсэн өдрөөс жүжигчний нэр хүнд нь огцом нэмэгдэж эхэлсэн гэх шалтгаан. Хоёрт, ор дэрний асуудал. Бальзакийн үеийн бүсгүйчүүд гэдэг шиг ид 30 насандаа явсан Мими Рожерс “Playboy” сэтгүүлд “Том лам болохоор шийдсэн” гэж хошигнож байжээ.
 
1990 оны 12 дугаар сард гэрлэхдээ 23 настай Николь Кидман, 28 настай Том Круз нар гэрлэсэн юм. Тэд 11 жилийн турш Холливудын хамгийн сайхан хос гэгдэж, дуулиан шуугиантай амьдарсныхаа эцэст хоёр тийш болсон. Мэдээж салсан шалтгааныг нь Николь Кидман нойтон сормуустай үр унагах чадваргүй байсантай холбон тайлбарладаг билээ. Тэд хайр дурлалынхаа ид оргил үед хоёр хүүхэд үрчилж авсан. Одоо Изабелла охин 19, Коннор 17 настай. Томын хүүхдүүд ээжтэйгээ амьдардаг. Анх киноны зураг авалт дээр танилцсан энэ хос мөн л бие биенийхээ ажлын амжилтанд атаархах болсноор харилцаа нь хөндийрсөн гэх хүмүүс ч бий.
            Том Крузын нялх гэргий Кейт Холмез 44 настай буюу өөрөөсөө үе мултарсан 17 ах хүнтэй гэрлэх зоригтой шийдвэр гаргасан. Ингэлээ гээд ч алдаагүй. 2006 оны 11 дүгээр сард болсон тэдний хуримыг дэлхийн хэвлэл мэдээллүүд сонирхон, шинэ соргог мэдээллийг тэр дор нь дамжуулж байсныг би тод санаж байна. Сури хэмээх бяцхан охин Томд төрүүлж өгсөн учраас, жинхэнэ гүнж шиг эрхэлж амьдарсан Кейт азтай бүсгүй.  Тэрээр хүүхэд байхдаа өгсөн нэг ярилцлагадаа би кино одын эхнэр болохыг хүсдэг гэж хэлж байжээ. Одоогоор Крузын гэр бүл чухам юунаас болж салах болсноо албан ёсоор мэдэгдээгүй байна. Мэдээж олон янзын таамаглал байна. Кейт мега-стартай гэрлэж, хүүхэд төрүүлснээр жүжигчний карьер нь зогсонги байдалд орсон, одоо уран бүтээлээ дахин эхлүүлэхийг хүсч байгаа гэх таамаглал хамгийн үндэслэлтэй сонсогдож байгаа юм. Мөн 6 настай Сури охиноо хэрхэн өсгөж хүмүүжүүлэх талаар эцэг эх нь санал зөрөлдөөнтэй байдаг гэнэ. Кейт охиноо жирийн хүүхдүүдийн адил сургуульд сургаж, бусад хүүхдийн адил өсгөхийг эрхэмлэж байгаа бол Том охиноо бусдаас тусгаарлахыг хүсч байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    olon l gerlej baibal saihan baidag baih aa ene holibyd gedeg gazar chine gaihyylah umaa olj ydah ym
    2012 оны 07 сарын 03 | Хариулах
  • хайран сайхан хос энэ холливуд ч дүүрцэн хмүмүүс юмдоо
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025