Ирэх сарын 2-ны 09:00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд Монгол Улсад шинэ үеийн Тагнуулын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагааг Тусгай архивын баримтад тулгуурлан харуулсан “Тагнуулын байгууллага-90” үзэсгэлэнгийн нээлт болох аж. Тус үзэсгэлэнд ТЕГ-ын Тусгай архивын сан хөмрөгөөс хоёр зуу гаруй сонирхолтой гэрэл зураг, баримт бичиг, биет үзмэрүүдийг сонгон авч олон нийтэд танилцуулж бөгөөд “Тагнуулын байгууллагын түүхэн зурагууд олны хүртээл болох юм байна. Энэхүү үзэсгэлэн 2012 оны 07 дугаар сарын 02-ноос 08-ны өдрүүдэд үргэлжилэн явагдах юм байна.
Мөн доорхи ховор түүхэн зургууд үзэсгэлэнд тавигдах юм.

Тайлбар: ДХГ-ыг байгуулах тухай Засгийн газрын 1922 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар хурлын тогтоол

Тайлбар: Дотоодыг хамгаалах газрын анхны байр. 1922 он

Тайлбар: Дотоодыг хамгаалах газрын анхны байр. 1922 он.Тайлбар: Дотоодыг хамгаалах газрын анхны дарга Д.Балдандорж (1922-1923)

Тайлбар. Улсыг аюулаас хамгаалах байгууллагын тусгай бүлгүүдийн үүрэг гүйцэтгэсэн чиглэл

Тайлбар: Егүзэр хутагт Жамсрангийн Галсандаш нарын 38 хүний хавтаст хэрэг
Сэтгэгдэл байхгүй байна