Шоовдор Бекхэм

Олимпийн наадамд хүчээ үзэх гэсэн Дэвид Бекхэмийн мөрөөдөл талаар боллоо. Өнгөрсөн сард эх оронд нь зохиогдох Олимпийн наадмын хөлбөмбөгийн төрөлд Их Британий 35 тоглогчтой багт Дэвид Бекхэм багтаж, олимпод оролцох нь тодорхой болоод байсан юм. Тэгвэл тун харамсалтай мэдээ. Багийн менежер Стюарт Пийрс тоглогчдын бүрэлдэхүүнийг эцэслэн батлахдаа Бекхэмийг хассан байна. Спортын хорхойтнуудын хувьд маш чухал энэ мэдээлэл Их Британид пүрэв гарагийн өглөө цацагдсан юм. Энэ шийдвэрийг сонсоод Дэвид Бекхэм “Эх орныхоо төлөө тоглох нь надад ямар утга учиртай гэдгийг хүн бүхэн мэднэ. Иймээс Их Британий багт багтах надад маш нэр төрийн хэрэг байх байлаа. Би энэ тухай сонсоод маш их гонсойлоо. Гэхдээ надаас өөр  Британий багийн хамгийн том фен байхгүй. Бусдын адилаар би багаа алтан медаль хүртээсэй гэж хүсч байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025