“Жексон амьд”

Санал хураалтын өдөр дөхөх тусам сонгуулийн сурталчилгаа улам ширүүсч, тэр хирээрээ телевизээр үзэх нэвтрүүлэг хумигдаж байгаа билээ. Сонгуулийн дуулиан, шуугианаас залхсан хүмүүс ямар нэгэн шинэ зүйлийг үгүйлж байгаа нь мэдээж. Тэгвэл таны чихэнд чимэгтэй нэг мэдээг дуулгахад “Жексон Амьд” нэртэй инээдэм, экшн хосолсон кино баяр наадмын өмнөхөн ирэх сарын 5-ны өдөр нээлтээ хийх болжээ. Энэ кинонд “Зөрлөг” киноны сүүний наймаачны дүрээр бидний танил болсон С.Баттулга  нэгдүгээр найруулагчаар, “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн дарга, СТА С.Лхагвасүрэн хоёрдугаар найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд мөн кинондоо тоглож байгаа юм. “Жексон Амьд” киноны эмэгтэй гол дүрд залуу жүжигчин Н.Цэнгэлжаргал тоглосон бол Ерөнхий зураглаачаар мөн л СТА Баттулга ажиллажээ. Энэ киног өнгөрсөн жил “Х Түц” хамтлагийн “Худалч Залуу” инээдмийн киног бүтээсэн “Herub” энтертайнментын залуу уран бүтээлчид хийж байгаа гэнэ. 
Одоогоос 3 жилийн өмнө таалал төгссөн дуучныг амьд гэж киногоо нэрлэсний учир нь хүн итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй, итгэл найдваргүй хүн хүчгүй байдаг гэх мессежийг өгөх зорилготой. Киноны гол дүр “Данс”, “Огурцы” хоёр бөгөөд итгэл найдвараар жигүүрлэн амжилтанд хүрсэн “Данс”-ын дүрд С.Лхагвасүрэн, харин 10 жил ял эдлээд, суллагдсан, Жексоны үнэнч фен, түүнийг нас барсныг хараахан мэдээгүй байгаа “Огурцы”-н дүрд ""Доз" энтертайнмент студийн захирал жүжигчин найруулагч Ш.Доржсүрэн тоглосон байна.
    Кино “Тэнгис” кино театрт 7 дугаар сарын 5-нд нээлтээ хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Ууганаа
    ёоо сонгуулиас өөр зүйл сонссон чинь яасан сайхан юм бээ хэхэх гоё кино болно гэдэгт итгэж байна
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • Ууганаа
    ёоо сонгуулиас өөр зүйл сонссон чинь яасан сайхан юм бээ хэхэх гоё кино болно гэдэгт итгэж байна
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025