“Тэнгэрийн хүү” дахин газарт

Үндэсний Их баяр наадам болохтой холбогдуулан үзвэр үйлчилгээний байгууллагууд хаалтын шилдэг бүтээлүүдээ үзэгч олондоо дахин толилуулж бэлэг барьж байгаа. Харин УДЭТеатр Үндэсний түүхэн жүжгийн зохиолын уралдаанд шалгарсан бүтээл болох “Гэгээн МУЗА”  наадмын шилдэгийн шилдэг, гранпри шагналт Б.Цогнэмэхийн бүтээл “ТЭНГЭРИЙН ХҮҮ” /үндэсний шилдэг түүхэн туульсын жүжиг/  жүжигээ толилуулах гэж байна.
2012 оны 07 сарын 07, 08 нд 14 цагаас, 10-нд 18 цагаас  УДЭТеатрт Монгол түмэндээ зориулан гуравхан удаа тайзнаа тавих гэж байгаа аж. Жүжигийн Ерөнхий найруулагч Н.Наранбаатар МУСТА  /Гэгээн Муза наадмын шилдэг найруулагч/
Гол дүрд:  Модун Шаньюй- Г.Эрдэнэбилэг МУСТА / Гэгээн Муза наадмын шилдэг эрэгтэй гол дүр/
Түмэн Шаньюй-Б.Жаргалсайхан МУГЖ, Могол хатан – Н.Сувд ТС, АЖ, Г.Урнаа МУГЖ
Шунхуй хатан - У.Уранчимэг МУГЖ//Гэгээн Муза наадмын шилдэг эмэгтэй туслах дүр / , Лүүсүү ван –П.Цэрэндагва АЖ, УДЭТеатрын шилдэг уран бүтээлчид энэ бүтээлийг амилуулсан билээ.
УДЭТеатрт  Тэнгэрийн хүү газарт буулаа...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025