“Миний Монгол”-ыг таван өнгөөр эгшиглүүлнэ

Дуучин Ж.Алтанцэцэг, Ө.Уянга, Voice хамтлагийн дуучин Д.Отгонжаргал, Б.Маралжингоо, А.Түмэн-Өлзий нар “Миний Монгол” хэмээх дууны клипний зураг авалтанд өнөөдрөөс гарах аж. Хөгжмийн зохиолч урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, яруу найрагч Н.Баянмөнх нарын “Миний Монгол” дууг  дуучид поп, опера, поп-опера, рок, уртын гэсэн таван өнгийн хоолойн нэгдэл хэлбэрээр дуулах юм байна. Клипны зураг авалт Сүх жанжины талбайгаас хөдөө байгалийн сайханд болно. Анх МУГЖ Д.Болд “Монгол поп” гэх урсгал санаачилсан бол тэрнээс хойш хэн дуртай нь хип хоп, уртын дуугаа хольж, түүнийгээ урсгал гэж нэрлэх болсон билээ. Дууны урлагт хэн дуртай нь ишиг шиг тонгочих болсон энэ үед монголын чансаатай эмэгтэй дуучид өвөрмөц нэгэн бүтээлээр бэлэг барих нь ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025