Уилл Смитийн шийрийг хатаах сайн уран бүтээлч болох магадлал тун өндөр Виллов Смитийн тухай бас нэгэн дуулиантай мэдээг хүргэх гэж байна. Толгойтой үснийхээ талыг хусах, хачин чамин хувцас сонгох зэргээр насанд хүрсэн эмэгтэйчүүдийн тэр бүр хийж чаддаггүй эрсдэлтэй алхам хийдэг энэ охин ердөө 11 настай. Виллов хамгийн сүүлд хэлээ цоолж, пиерсинг хийлгэжээ гэх мэдээлэл гарлаа. Интернетэд тавигдсан энэ зурганд Виллов Смит уруулаа цоолж, ээмэг зүүсэн найзынхаа хамт, хэлээ цоолж ээмэг зүүсэн шиг харагдаж байна. Гэхдээ Виллов Смиттэй маш ойрын эх сурвалж, энэ пиерсинг биш харин гоёлын соронз гэж мэдэгджээ. Америк эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ тогтоосон дүрэм журмаараа харилцдаг гэдгийг бид олон киноноос мэдэж авсан. Харин Уилл Смитийнх шиг айлд дээрх дүрэм журам, хэмжээ хязгаар үйлчилдэг болов уу?
Сэтгэгдэл байхгүй байна