Өнөөдөр дэлхий даяар Попын хаан Майкл Жексонг хүндэтгэн дурсах өдөр. Харин 15 настай Принс, 14 настай Парис, 10 настай Бланкет нарын хувьд аав нь дэргэдээс нь үүрд алга болсон гунигт өдөр. Домогт Майкл Жексон гурван жилийн өмнөх энэ өдөр 50 насандаа Конрад Муррей эмчийнхээ бичиж өгсөн эмийг уугаад, дахин сэрээгүй билээ. Жексон угжирч хүндэрсэн нойргүйдэлээ дарахын тулд эмчийнхээ бичиж өгснөөр эмээ уусан ч харамсалтай нь тун нь зохих хэмжээнээс хэтэрч улмаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Конрад Муррей эмчийг санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн хэрэгт буруутайг тогтоосон. 

Сэтгэгдэл байхгүй байна