Даруу зан, дуулах өвөрмөц хэв маягаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин BX өмнө нь Who is BX дуугаа аавдаа зориулж, үгийг нь чих тавин сонссон олон хүний хоолойг зангируулж байсан. Тэгвэл гаргасан саяхан “Миний ээж” дуугаараа залуус, дүү нартаа ээжрүүгээ яарахыг сануулж, сонсогчид ч ам сайтай байгаа. BX-ийн сүүлийн үеийн сониноос дуулгавал цэцэг ногоо дэлгэрч, дэлхий ээж царайгаа зассан энэ өдрүүдэд “Миний ээж” дуундаа клип хийлгэхээр бэлтгэлээ базаажээ. Энэ шинэ клипийг “Боолын гэрээ”, өнгөрсөн сард нээлтээ хийсэн “19” кинонд зураглаачаар ажилласан Зоригоо хэмээх авьяаслаг залуу гардан бүтээх болсон байна. “Миний ээж” дууны клип сүүлийн үед моданд ороод байгаа богино хэмжээний кино хэлбэртэй байх гэнэ. Одоогийн байдлаар ээжийн дүрд тоглох жүжигчинг хайж байгаа юм. Ээжийн залуу, хижээл, өтөл насны дүрийг нэг зэрэг бүтээх эмэгтэй жүжигчин олчихвол зураг авалт эхлэх гэнэ. 

Сэтгэгдэл байхгүй байна