Жей Логийн шинэ үс

Дуучин, жүжигчин Женнифер Лопез энэ зуны үсний засалтыг өөрийнхөөрөө тодорхойлж байна. Тэрээр богино, том долгиотой засалт сонгосон байна. Жей Логийн энэхүү шинэ дүр төрхийг Чили улсын Сантиаго хотын зурагчид даваа гарагт хальсанд буулгажээ. Ихэвчлэн урт шулуун үсээрээ гоёдог “Америкийн шүтээн” нэвтрүүлгийн шүүгч Жей Ло 6 дугаар сард Өмнөд Америк даяар аялан тоглолт хийж байгаа билээ. Дэлхийн хэмжээний од бүсгүй 25 настай найз залуу, бүжигчин Каспер Смартын хамтаар адилхан хар хүрэм, нарны шилээр гангарч, зүү орох зайгүй сугадалцан яваа нь энэ. Өдгөө 42 настай Женнифер Лопез урт үсээ огцом өөрчилж байсан удаа бараг үгүй. Тэрээр 2009 онд дух дарсан үс тавьж, үснийхээ өнгийн борлуулж, дунд зэргийн урттай болгон тайрч байсан юм. Женнифер Лопесийн шинэ засалт танд ямар санагдаж байна даа?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025