Аделийн дууг сонссон хүүхэд комаас сэржээ
Дуучин Аделийн сэтгэл хөдлөлөө шингээсэн аялгуу олон хүнийг хүнд хэцүү сэтгэлийн зовлонгоос нь ангижруулсан гэдэг. Гэхдээ энэ удаад Аделийн хөгжим жинхэнэ утгаараа хүний амь аварсан байна. Британий нэг ээж команд орсон охиндоо Аделийн дуунаас сонсгоход охин ухаан орсон тухай хайр хүрмээр мэдээлэл гарлаа. 7 настай Шарлотте Неве маш ховор төрлийн тархинд цус алдах өвчнөөр 4 сарын дундуур өвчилж, цус алдалтыг зогсоох хоёр удаагийн мэс ажилбарын дараа команд орсон байна. Эмч нар охины ээжид ухаан орох магадлал өвчинтэйгээ адил маш бага гэж хэлжээ. Ээж Лайла охиноо Аделийн "Rolling In The Deep" дуунд дуртай байнга хамт дуулдаг байснаа санаж, охиноо ухаангүй болсноос 7 хоногийн дараа анх дуулж өгчээ. Гэтэл эмч, ажилчдыг нүүрэн дээр Шарлотте инээмсэглэж, команд орсноосоо хойш анх удаа хариу үйлдэл үзүүлжээ. Тэр өдрөөс хоёр хоногийн дараа Шарлотте хүнтэй үг сольж, орноосоо босох чадалтай болсон байна. Одоо бүрэн эдгээгүй ч Шарлотте эмнэлгээс, гарч хичээлдээ явж эхэлжээ. Шарлотте одоо бүжиглэх, дугуй унахдаа ч цаг үргэлж Аделийн цомгийг сонсож байгаа гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна