Жастин найз охиндоо зориулж нисдэг тэрэг хөлсөлжээ

Жастин Биебер, Селена Гомез нарын романс жинхэнэ утгаараа өндөр аваад байна.

Тэд ням гарагт Торонто хотод MuchMusic Video Awards наадамд оролцож, хоёул тоглолт сонирхуулсан байна. Тоглолтын сургуулилалтын завсраар хамгийн хөөрхөн, бяцхан хос Маань романтик аялал хийгээд амжсан байна.

Өдгөө 18 настай Жастин Селена Гомезт зориулж нисдэг тэрэг хөлслөн үзэсгэлэнт хүрхрээ болон Умард Америкийн хамгийн том классик театрын дээгүүр аялсан байна.

Хүүхдүүдийн ойрын эх сурвалж тэнгэрт хийсэн энэ болзоо нь маш тааламжтай, ажлаас романтик завсарлага авсан хэрэг болсон гэж мэдээлжээ.

Өнгөрсөн баасан гарагт Биебер 19 настай найз охиноо Торонто хотын нисэх буудлаас тосч авсан байна. Лос-Анжелесаас дөнгөж буусан Гомез найз залуугаа үнсэж, тэвэрснийхээ дараа хувийн автомашиндаа суун нисэх буудлаас хөдөлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025