Өнгөрсөн
долоо хоногт жүжигчин Линдсей Лохан хурдны зам дээр автомашин жолоодож явахдаа
зам тээврийн осол гаргасан. Тэгвэл осолд өртсөн ачааны автомашины жолооч Жеймс
гэх хүн жүжигчний туслах өөрөөс нь цагдаа дуудахгүй байхыг хахуульдахыг завдсан
хэмээн мэдүүлсэн юм. Залуу жүжигчний хэвлэлийн төлөөлөгч Стийв Хониг “People”
сэтгүүлд “Жолооч үлгэр зохиож байна. Миний бодлоор Линдсейгээс мөнгө салгаж
чадахгүйгээ мэдээд хэвлэлийнхнээс хүссэнээ
авахаар шийдсэн бололтой” гэж мэдэгдлээ.Болсон явдлыг эргэн сануулахад Линдсей Лохан Калифорн мужийн Санта Моника хотын наран шарлагын газрын орчимд хурдны зам дээр автомашины осолд орсон. Тэрээр Porsche маркийн суудлын жижиг тэрэг жолоодож явахдаа эсрэг урсгалаас ирж явсан том оврын хог тээвэрлэдэг ачааны автомашиныг мөргөсөн байна. Ослын улмаас автомашинд явсан хүмүүс хөнгөн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Орон нутгийн цагдаагийн ажилтнууд хэрэг явдал буруугаар эргэсэн бол хүний амь нас үрэгдэж болох байсан тухай мэдэгджээ.

Осол болох үед Лохан туслах Гэвинийхээ хамтаар жүжигчин Элизабет Тейлорын намтраар хийж буй Лиз энд Дик киноны зургийн талбай руу явж байжээ. Ослын шалтгааныг тогтоороор хууль сахиулагчид ажиллаж байгаа ч Лоханы автомашиныг папарацци зурагчид элдэж байсан гэх мэдээлэл байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна