“Sex and the City” цувралын гоёмсог сүйн бөгжнүүд

“Их хотын секс”, “Их хот ба хүсэл тачаал” нэртэйгээр монголын үзэгчдийн хүртээл болсон “Sex and the City” цуврал киног өнөөг хүртэл бүсгүйчүүд шимтэн үзсээр. Хагас цаг хүрэхгүй хугацаанд багтаан эмэгтэй хүнд нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө хүндлэх үзэл, итгэл найдвар, нөхөрлөл, секс, загвар гээд л олон сайхан мэдрэмжийг өгч чадах үүн шиг кино хир олон бол?
Зохиолч Кэрри, романтик Шарлот, эршүүд, ажил хэрэгч Миранда, сахилгагүй Саманта нар бидний дотны найзууд биш гэж үү?
Энэ удаад Грандньюс та бүхэнд “Sex and the City ” цувралд гардаг сүйн бөгжнүүдийг танилцуулах гэж байна. Гоёмсог очир алмазан эдгээр бөгж олон мянган бүсгүйчүүдийн харааг булаасаар…


1. Шарлотын Тиффани
    “Sex and the City ” киноны гуравдугаар улиралд, Шарлотод анхны нөхөр, Трейн Tiffany & Co дэлгүүрээс худалдан авч өгдөг, энэ дэлгүүрийн хамгийн сайхан сүйн бөгж. 2.17 карат, дугуйруулж зассан очир эрднийн бөгж.












2. Эйдений Кэррийд зориулсан сүйн бөгжнүүд
“Үгүй ээ, алтан бөгжин дээр тогтоосон лийрэн алмааз лав л биш”. Энэ үгийг Кэрри Эйдений хувцастай цүнхнээс хар хайрцагтай сүйн бөгж санамсаргүй олсныхоо дараа хэлдэг.  Харин тэгш өнцөгт хэлбэртэй энэ гоёл бол Harry Winston-ы 3 каратын маргад эрднийн бөгж.  Кэрри Эйдений сүйн бөгжийг “Зүрхэнд минь ойрхон” хэмээн зүүлтэнд хэлхэн хүзүүндээ зүүдэг. Хэдийгээр Кэрри сүйн бөгжөө хүлээн авсан ч хүнтэй гэрлэхийг яарахгүй байгаагаа хэлснээр тэдний харилцаа дуусгавар болдог.
 






3. Шарлотын  Harry Winston
“Би бүх насаараа л хайлаа. Одоо маш их ядарч байна. Надад тохирох тэр эр хаана байна аа” хэмээн нулимс мэлтэлзүүлэх Шарлотыг бүгд хайрладаг. Энэ бүсгүйд хоёр дахь нөхөр Харри Harry Winston-ы 5 каратын маргад эрднийн бөгж барьж, эхнэрээ болохыг гуйдаг. Энэхүү чамин сүйн бөгжийг 1968 онд Ричард Буртан жүжигчин Элизабет Тейлорт бэлэглэсэн байна.









4.Самантагийн дурласан цэцгэн бөгж
Ганц бие, хүсэл тачаалаар дүүрэн амьдрах замыг эргэлт буцалтгүй сонгосон Саманта Жонсын цэцгэн бөгж. Филиппин улсын үнэт эдлэлийн дизайнер Рамона Боучерын урласан энэ бөгжийг “сүйн” гэж шууд нэрлэхгүй ч залуу жүжигчин Смиттэй тогтоосон харилцааны гол илэрхийлэл билээ. Энэ бөгжний зах зээлийн үнэ нь 50 мянган ам.доллар аж.








5. Хар алмазан бөгж
2010 онд дэлгэцнээ гарсан “Sex and the City-2” бүрэн хэмжээний уран сайхны киноны бас нэг чимэг нь Ноён Бигийн Кэррид гэрлэлтээ баталгаажуулан бэлэглэсэн хар алмазан бөгж билээ. Загвар зохион бүтээгч Itay Malkin 5 каратын хар алмазан шигтгээтэй, 18 каратын цагаан алтан дээр 80 ширхэг алмаз шигтгэсэн энэ сүйн бөгжийг урлажээ.










Дашрамд мэдээлэхэд “Sex and the City” киноны үргэлжлэл болж “Кэрригийн Тэмдэглэл” хэмээх өсвөр насныханд чиглэсэн телевизийн цуврал ирэх оны нэгдүгээр сард гарах юм.  Энэ шоу Кэрри Брэдшовын 1890-аад оны эхэн үеийн амьдрал, ахлах сургуулийн үе, болон Нью-Йорк хотод зохиолчоор ажиллаж байсан үеийг нь хамрах юм байна. Кинонд жүжигчин сонгох ажил өнгөрсөн 2 дугаар сард эхэлж, Кэрри Брэдшовын 14 настай дүү Дорритын дүрд Стефаниа Овен сонгогджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • hulan
    hamtdaa ardchisan namaa demjeed ugii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • zochin1414
    medeej saixan ed yuma daanch almaaz-nii ard tsus uxel xanxalj baix shig sanagddag tiim l uneer baigalias olddog ed shuudee
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025